Төлөөлөн удирдах зөвлөл

Girl

С.Оргилмаа

ТУЗ-ын дарга

Хатагтай С.Оргилмаа нь 2018 оны 9 дүгээр сараас Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны ТУЗ-ийн гишүүн, ТУЗ-ийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр сонгогдон ажиллаж байна. С.Оргилмаа нь Банк санхүүгийн салбарт 28 жил ажиллаж байгаа бөгөөд ажлын гараагаа Голомт банкнаас эхэлж, 2016 оныг хүртэл банк санхүү, хөрөнгө оруулалт, санхүүгийн үйлчилгээг дагнасан мэргэшсэн хуульч, өмгөөлөгчөөр, 2020 оныг хүртэл санхүү, хөрөнгө оруулалтын зөвлөх, "НИМ" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа дэд бүтэц, зам тээвэр, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн төслүүдийг удирдан хэрэгжүүлсэн туршлагатай. Боловсрол: МУИС-ийг хуульч мэргэжлээр бакалавр зэрэг, Их Британийн Sussex Unversity, Oxford Brookes University магистр зэрэг тус тус хамгаалсан.

Girl

М.Чимэгмөнх

ТУЗ-ийн хараат бус гишүүн

Хатагтай М.Чимэгмөнх нь 2022 оны 11 дүгээр сараас Үндэсний хөрөнгө оруулалтын Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгогдон ажиллаж байна М.Чимэгмөнх нь Банк санхүүгийн салбарт 40 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд ажлын гараагаа “УБ хотын банкны контор”-т нягтлан бодогч, байцаагчаар эхэлж, Худалдаа хөгжлийн банк, Голомт банканд санхүү хариуцсан нэгжид нягтлан бодогч, ахлах ажилтан, ерөнхий нягтлан бодогч, хэлтэс, газрын захирлаар ажиллаж байсан, 2016 оны 12 сараас хойш өөрийн үүсгэн байгуулсан “Синержи финанс” ББСБ-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Боловсрол: СЭЗТехникум банкны нягтлан бодогч, СЭЗИС-ийг Банк санхүү, эдийн засагч мэргэжлээр бакалавр зэрэг, Бизнесийн удирдлагын магистр зэрэг тус тус хамгаалсан.

Girl

П.Ариунаа

ТУЗ-ийн хараат бус гишүүн

Хатагтай П.Ариунаа нь 2021 оны 12 дугаар сараас Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгогдон ажиллаж байна. П.Ариунаа нь Банк санхүүгийн салбарт 27 жил ажиллаж байгаа бөгөөд ажлын гараагаа “Итгэлт Аудит” ХХК-ийн аудитораар эхэлж, 2005 оноос “Конфиденси аудит” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад хөндлөнгийн аудитын үйлчилгээг үзүүлж байсан, 2005 оны 04 сараас хойш өөрийн үүсгэн байгуулсан “Конфиденсе Аудит” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Боловсрол: ХААИС-ийг Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр бакалавр, Бизнесийн удирдлагын магистр зэрэг тус тус хамгаалсан.

Girl

Э.Ууганцэцэг

ТУЗ-ийн нарийн бичгийн дарга

Хатагтай Э.Ууганцэцэг нь 2023 оны 3 дугаар сараас Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Э.Ууганцэцэг нь Банк санхүүгийн салбарт 9 жил ажиллаж байгаа бөгөөд ажлын гараагаа 2012 онд “Легаси групп” ХХК -ийн гэрээний мэргэжилтнээр эхэлж, 2017 оноос “РЭДИМ” ХХК-д дотоод хяналтын ажилтан, “Нэйшнл Сэкюритис ҮЦК” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан туршлагатай. Боловсрол: ОУИЗИС-ийн Хууль зүйн сургуулийг бакалавр зэрэгтэй Эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Бүртгүүлээд мэдээллээ цаг алдалгүй аваарай