Бидний тухай

16

Жилиин туршлага
Бидний тухай

Танилцуулга

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк нь 2006 онд гадаадын хөрөнгө оруулалттай хувь нийлүүлсэн, хязгаарлагдмал хариуцлагатай компани болж үүсгэн байгуулагдсан бөгөөд санхүүгийн дотоод, гадаад зах зээлд шууд болон шууд бус байдлаар оролцон хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, эдийн засгийн голлох салбаруудын томоохон төсөл хөтөлбөрийг өөрийн болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх, зуучлах, хэрэгжүүлэх зорилгын үндсэн дээр банкны цогц үйлчилгээг үзүүлж, эдийн засгийн тогтвортой байдалд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Үүний үр дүнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн үндсэн 3 салбар нэгжээрээ дамжуулан харилцагч тус бүрийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг, орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүргэж байна. Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь Монголын Банкны Холбоо, Монголын Ипотекийн Корпорацын гишүүн байгууллага бөгөөд "Global Banking and Finance Review" олон улсын байгууллагаас тус банкийг "Монгол Улсын хурдацтай хөгжиж буй харилцагчийн үйлчилгээтэй банк 2014", "Монгол Улсын хурдацтай хөгжиж буй байгууллагын банк 2015"- аар тус тус шалгаруулсан билээ.





Үнэт зүйлс



Girl



Үндэсний баялаг бүтээгчдийн түнш, хөрөнгө оруулалтаараа тэргүүлэгч банк байна.

Girl


Харилцагчдаа дээдлэн, итгэлцлийг эрхэмлэн, санхүүгийн цогц үйлчилгээг шинэлэг хэлбэрээр баяжуулан түгээж, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулсан бүтээлч банк байна.

Tүүхэн товчоон

timeline

Бүртгүүлээд мэдээллээ цаг алдалгүй аваарай